Бүнчим

ШУТИС-ЭХИС-ЦС-ЦАХИЛГААН СИСТЕМ ШУГАМ СҮЛЖЭЭ

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

Бүнчим

НӨАГ-ын цахилгаанчид болон липтчиддээ зориулсан сургалт, зааварчилгаа болон тэдний хийсэн ажлыг энэ сайтаар дамжуулан хүргэх зорилготой хийж гүйцэтгэлээ.

Доорх хуудаснаас сонгон хэрэгтэй хуудасандаа шилжин ороорой

Нүүр хуудас
Цахилгаан хэрэгслийн чадал, үнэ тооцоолох

Хуудаснуудад ямар ямар зүйл агуулагдаж байгаа талаар товч тайлбарыг доорх харуулав.

Цахилгаанчдад зориулсан заавар зааварчилгааг animation, slide хэлбэрээр оруулан явуулах болно. Бусад сургалт заавар зааварчилгааг ажлын цагаар газар дээр цуг явж ...
Цахилгаанчдад зориулсан заавар зааварчилгааг animation, slide хэлбэрээр оруулан явуулах болно. Бусад сургалт заавар зааварчилгааг ажлын цагаар газар дээр цуг явж ...
Липтчин тэдгээрт өгөх заавар зааварчилгаа, тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажилууд болон липтэнд хийгдэж байгаа ажилуудын талаар энэ хуудсанд оруулна.
Энд шинээр тавигдаж байгаа болон тавигдсан агаар шүүгч, хөлдөөгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдын заавар зааварчилгааны талаар оруулна.
Цахилгаанчдын хийж байгаа болон хийсэн ажилууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллүүдыг тавьж мэдээлэх болно.

 

 

Цахилгаан дээр хийж, хийгдэж байгаа ажилууд

  • "А" блок уугаалгын хэсгийн Speed queen-ний хатаах машинд слесарь Отгонбаяр болон цахилгаанчин Наранхүү, Даваадорж нар гагнуур хийж барабанийг авч ролик ремень зэргийг тааруулан угсарч ашиглалтанд оруулав.
  • "В" блокийн дулааны узельд цахилгаанчин Эрдэнэгэрэл, сангийн инженер Баярцэцэг насос-доо хугаацааны реле холбуулж ажиллуулсан.
  • "УБЦТС-Зүүн түгээх төв"-өөр ХТП-3450-д урсгал засвар орууллаа.
  • "Б" блокт байрлах Цамхаг констракшн ХХК-ийн гэрээгээр засвар үйлчилгээ хийдэг лифтний 96 метр троссийг шинээр авч бүрэн солиуллаа.
  • XTQ-30 маркийн 30кг-ийн угаалгын машины бохирын клапингийн 2 сальник сэтэрч, тасаран хий алдаж байгааг Батзориг шалган илрүүлж шинээр захиалан хийлгэж авчирсан сальник буюу клапанг Эрдэнэгэрэл угсарч ашиглалтанд орууллаа.
  • Байгуулгын үйлчилгээний ажилчдын баяраар болсон яг түүн шиг тэмцээн болсон "А" заалыг цахилгаанчин Наранхүү, мужаан Батбаяр, слесарь отгонбаяр, ИТ инженер Билгүүн нар чимэглэж холболтуудыг хийв.
  • Байгуулгын яг түүн шиг тэмцээний ярилцлагийг хийх липний өмнөх холболтуудыг Даваадорж, Эрдэнэгэрэл, Батзориг нар хийж гүйцэтэлээ.
  • XTQ-30 маркийн 25кг-ийн угаалгын машин бохирын клапан илүүдэл хийгээ гаргахгүй байснаар байнга ус алдаж байсныг Даваадорж илрүүлэн даралтын клапан нэмэлтээр тавихаар шинээр санаачилан авч угсран, кнопуудын хамт холбож ажиллуулснаар ус татах, бохироо алгах үйл ажиллагаа хэвийн болсон
  • Төрөх өрөөний бууруулагч платтай гэрлийн бууруулагч шатсан байсныг цахилгаанчин Наранхүү өөрийн мөнгөөр бууруулагчийг 2 патроны хамт авч холбож ажиллууллаа.
  • "А" блокийн хатаагч машин хагас өдөр зогссонг шалган барабан эргэдэг 2 ролик элэгдсэнг Эрдэнэгэрэл ирүүлэн захиалга өгч авчруулан угсарч ажиллагаанд орууллаа
  • Эрдэнэгэрэл Дез камерийн хатаах машины 25А-тай автоматийн клем хайлсанг сольж тавьлаа.
  • Цахилгаанчин наранхүү Өргөтгөлийн ариугалд автоклавийн тэжээлийн кабелиуд ил гарсан байсныг зам авхуулан далдалж аюулгүй ажиллагааг хангалаа.
  • XTQ-30 маркийн 25кг-ийн угаалгын машины компрессорын мотор халаад ажиладгүй байсныг угаалгын бүх ажилчид өөрсдөө мөнгө цуглуулан компрессорын моторын хагас мөнгийг гарган, хагасийг нь угаалга ариутгалын хуримтлалаас гарган компрессорын мотор авхуулан цахилгаанчин наранхүүгээр холбуулж ажиллагаанд орууллаа.
  • Цахилгаанчин Даваадорж XTQ-30 маркийн 25кг угаалгын машинд урсгал засвар буюу инверторыг задалж цэвэрлэв.
  • Цахилгаанчин даваадорж XTQ-30 маркийн 25кг-ийн угаалгын машины бохирын клапангийг хаалт зуунги, гацаж байсанг шалган илрүүлж хаймар тааруулан хайчилж тавьлаа.
  • Цахилгаанчин Батзориг өргөтгөлийн хатаагчийн тень тасарсанг шалгаж холбон ажиллагаанд орууллаа.
  • XTQ-30 маркийн 30кг угаалгын машины компрессорыг шинээр авч холбож ажиллууллаа.
  • Долоо хоног бүрийн хоёр дахь өдөр явдаг Бүнчим, Дэлгэрбаяр, Уранбилэг, Эрдэнэжаргал, Чимгээ нарын инженерүүдийн үзлэг шалгалтаар илэрсэн зөрчилүүдийг цахилгаанчид ээлж ээлжиндээ арилгасан ба түүнээс хойш цахилгаанчин бүр хувиарийн дагуу давхар шалгаж байгаа. Энэ ажлын хүрээнд:
    1. Мултарсан, сугарсан, хайлсан, губик гэмсэн розетик унтраалга зэргийг засч янзалсан
    2. Унжисан ил гарсан утаснуудыг далдалсан
    3. Кропний таггүй кропнуудыг жавелиний сав ашиглан таг тааруулж хийсэн
    4. Гэрэлтүүлэг муутай газруудыг боломжийхоо хүрээнд гэрэлтүүлсэн
    5. Унжисан гэрлийн сууриудыг бэхэлж өгсөн
  • Батзориг, Даваадорж, Эрдэнэгэрэл, Наранхүү нар XTQ-30, XTQ-25 маркийн угаалгын машинуудын кнопуудыг хугарсан, эвдэрсэн цаг тухай бүрд нь кноп авхуулах буюу нөөц кнопуудыг ашиглан засч хэвийн ажиллагаанд оруулж байна. Мөн даралтын шланкийн цоорсон, даралтын коллектороор хий алдаж байгаа зэргийг цаг тухай бүрд нь засч ажиллагаанд орууллаа.

  • Төрөхийн хүлээн авах, нярайн хүлээн авах, нийслэлийн өргөө амаржих газар, Захиргааны гадна хаяг, рекламны самбаруудыг Даваадорж шалган асаалаа.
  • XTQ-30 маркийн угаалгын машинд ойр ойрхон системийн алдаа зааж байгааг шалган инвертэр лүү үлээдэг сэнсний далбааг сэнсийг эргүүлэн тавьж инвертерийг халалтаас хамгаалах арга хэмжээг авснаар системийн алдаа заах нь багассан.
  • "A" блок болон өргөтгөлийн угаалганы XTQ-30, XTQ-25 маркийн угаалгын машины даралтын датчик гацсан, эвдэрсэн тохиолдлуудыг Эрдэнэгэрэл, Даваадорж, Батзориг, Наранхүү нар шалган илрүүлэн сольж гүйцэтгэж байна.

  • Өргөтгөлийн хатаалгын машин сайн халдаггүй амархан тень шатдаг, гол болон шарик дуу орсон байсныг бүх цахилгаанчид нийлэн ороож угсаран хэвийн ажиллагаанд оруулан долоо хоног тутамд хийн ажиллаж байна.

  • Бүрэн автомат угаалгын машины автоматын пүрш сунасанг илрүүлэн засч хэвийн ажиллагаанд оруулсан.
  • Бүрэн автомат угаалгын машины хаалгаар ус алддаг байсныг зориулалтын төмөр авчиран резва татан шахаж ус гоожихгүй болгосон.
  • Бул индүүний түгжээ мултарсанг Даваадорж түгжээг засч хэвийн ажиллагаанд оруулав.

  • Ахуйн угаалгын машинд бохир асгах клапангийн пүрш сунасанг сольж хэвийн ажиллагаанд оруулсан.
  • Цахилгааны бүх ерөнхий шитнүүдийг сард нэг удаа шалган чангалах ажилууд хийгдэж байна
  • XTQ-25 маркийн угаалгын машины бохир асгах клапангийн боолт зэвэрч хугарсан, жийргээр ус алдаж байсныг Батзориг, Даваадорж, Эрдэнэгэрэл, Баттулга нар гагнуур хийн жийргийг солин хэвийн ажиллагаанд оруулав.

  • Сэгсрэх моторын суурьтай холбогддог хэсгийн пүрш мултарсанг шахаж хэвийн ажиллагаанд оруулсан.

  • Цахилгаанчид үүнээс гадна өдөр тутамд хийгддэг гэрэл солих, розетик унтраалга засах, уртасгагч индүү ус буцалгагч засах, цахилгааны утас татах ажилуудаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж байна.

Хийгдэж байгаа ажилууд:

  1. Щитнүүдийг байнга шалгаж чангалгаа хийж байгаа
  2. Дизель генераторыг графикийн дагуу шалгаж байгаа
  3. Бүх гэрэлтүүлгийг LED болгох ажилыг эхлүүсэн
  4. Чийг тунгаагуурыг байнга шалгаж байгаа
  5. Компрессорын усыг шалгаж байнга асгаж байгаа
  6. Шит тус бүрд ачааллыг хэмжин ачаалал тэнцүүлэх ажлыг эхлүүсэн
  7. Аль хэсэгт, аль блокт цахилгаан их хэрэглэж байгааг тодруулах ажилыг эхлүүлэх гэж байгаа